АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТГИЙН ЗАМ ДАГУУ БОЛОВСОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛД НИК ХХК БОЛОН ПЕТРОВИС ОЙЛ ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТГИЙН ЗАМ ДАГУУ БОЛОВСОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛД "НИК" ХХК БОЛОН "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "НИК" ХХК, "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт нүхэн жорлонгийн хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй эко бие засах газар байгуулахад хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж гарын үсэг зурлаа.
Тус төслийг Петровис группээс санаачлан хэрэгжүүлдэг "Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" төслийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулах ба 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх цэгүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх юм.
Санамж бичиг зурах үйл ажиллагаанд "Петровис ойл" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа нар оролцов.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ