ХБНГУ-ЫН АЛДАРТ ДУГУЙЧИН КИЙДУ КУНЗЕ МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХЯЗГААРААС ЗҮҮН ХЯЗГААР ХҮРТЭЛ ДУГУЙГААР ТУУЛЖ ГИННЕСИЙН РЕКОРДЫГ ЭВДЭХ АЯЛАЛЫГ МАРГААШ ЭХЛҮҮЛНЭ
ХБНГУ-ЫН АЛДАРТ ДУГУЙЧИН КИЙДУ КУНЗЕ МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХЯЗГААРААС ЗҮҮН ХЯЗГААР ХҮРТЭЛ ДУГУЙГААР ТУУЛЖ ГИННЕСИЙН РЕКОРДЫГ ЭВДЭХ АЯЛАЛЫГ МАРГААШ ЭХЛҮҮЛНЭ
✅Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалыг дэлхий дахинд сурталчлах ажлын хүрээнд алдарт дугуйчин Кийду Кунзег эх орондоо урилаа. Тэрээр өдөрт 350-400 км замыг 20 цаг тасралтгүй дугуйгаар явж, гиннесийн рекорд эвдэх төлөвлөгөөтэй юм байна.
✅Герман, Швед, Норвеги, Хятад, Вьетнам зэрэг улсад КОВИД-19 цар тахлын дараа дугуй түрээсийн бизнес хүчээ авч, дугуйн аялал жуулчлал эрчимтэй хөгжүүлснээр улсынхаа эдийн засагт дэмжлэг үзүүлж байна. Монгол улсад ч дугуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Алдарт дугуйчин Кийду Кунзегээр дамжуулан энэ чиглэлийн аялал жуулчлалыг дэлхий нийтэд таниулах зорилготой.
✅Уг аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Соёлын яам, УИХ-ын гишүүн Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ийн гишүүн асан Д.Тэрбишдагва нарын хамтын ажиллагааны хүрээнд "Цолмон травел" ХХК гүйцэтгэж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ