2022 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 03-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай түр ажлын байранд ажилласан 21 иргэн орон нутгийн “Хүн байгаль” бүлгэмийн гишүүдтэй хамтран ажилласан ба Хатгал тосгоноос 5 км зайд байрлах “Харгана” хогийн цэгт хуримтлагдсан хур хогноос лааз, хуванцар сав зэрэг дахиврыг ангилан ялгаж, түүвэрлэсэн ба хуванцар савуудыг преслэгч машинаар преслэн Мөрөн сум руу ачуулж, тус хогийн цэгийг цэвэрлэн, талбайг чөлөөлж, нөхөн сэргээх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллав.