10 ДУГААР САРЫН 1-НИЙ ДОТОР ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦИЙГ 200 МЯНГАН ТОННД ХҮРГЭХИЙГ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНД ҮҮРЭГ БОЛГОВ
ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТОЙМ, ТАЙЛАН МЭДЭЭЛЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА
✅БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАА ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛД БҮРЭН ХАМРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Байгаль хамгаалагчид маань 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж байнгын эрсдэлд учирч байдаг билээ. Тиймээс байгаль хамгаалагчдаа гэнэтийн болзошгүй осол, аваар, амь насыг даатгаж байх нь нэн чухал юм.
Дотоодын төсөв хүрэлцдэггүйтэй холбоотойгоор даатгалын үйл ажиллагааг өнөөг хүртэл хийж чадаагүй явна. Тиймээс олон улсын байгууллагатай хамтран ажиллаж энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
✅2022-2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛААРХ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн иргэдэд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх ажлыг уялдуулах бүхий чиглэлээр 5 асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.
✅JICA ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨХИЙГ АЖИЛЛУУЛАХ, ЯПОН ЖУУЛЧИНД ЗОРИУЛСАН МАРШРУТ, ҮЙЛЧИЛГЭЭ, СТАНДАРТЫГ БИЙ БОЛГОХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
5-р сард Япон Улсад айлчилж жуулчдын тоог нэмэгдүүлэх, стратегийг тодорхой болгох, үйлчилгээ стандартыг жишиг болгох, аялал жуулчлалын маршрутыг тодорхой болгох, хамтран ажиллах үүднээс Япон Улсаас аялал жуулчлалын зөвлөх ажиллуулах санал бодит ажил хэрэг болж байна.
✅“НИППОН ТРЭЙВЭЛ” ХХК-ИЙН КОНОБҮ АБЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Өнгөрсөн 5-р сард Япон Улсад албан айлчлал хийх үеэрээ 117 жилийн түүхтэй “Ниппон Трэйвэл” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны аялал жуулчлалын салбарт шинэ гарц, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, Япон жуулчдад зориулсан аялал жуулчлалын төвлөрсөн шинэ маршрут, стандарт гаргах зэрэг асуудлаар санал солилцон хамтран ажиллахаар болсон.Энэхүү уулзалтын үр дүнд тус компанийн бие төлөөлөл Монгол Улсад айлчилж байгаа ба төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
✅2022-2023 ОНЫ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ ХҮРЭЭНД ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК -ИЙН ЗҮҮН, БАРУУН ҮЙЛДВЭРҮҮДЭД АЖИЛЛАВ
Үйлдвэрүүдэд тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх хүрээнд ТТТ компанийн удирдлагуудтай уулзалт хийж үүссэн асуудлуудыг шат дараалан яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө. МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах”-д зориулж 10 сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Өнөөгийн байдлаар “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 60 мянган тонн түлш нөөцлөөд байна.
✅ХӨВСГӨЛИЙН ТУСГАЙ ХАМАГААЛАЛТТАЙ БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны холбогдох мэргэжилтэнгүүд Хөвсгөл аймагт ажиллаж байна. Албан томилолтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа авто замын бүтээн байгуулалт болон аялал жуулчлалыг дагасан хог хаягдлын асуудлаар Хатгал тосгоны иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.
✅ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨР ТОХИОЛОО
Жил бүрийн долдугаар сарын 31-ний өдөр олон улсын байгаль хамгаалчдын өдөр тохиодог. Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна. Байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрсдийн амьдралаа зориулж яваа үе үеийн байгаль хамгаалагч нартаа
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
✅ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ”-ийг ирэх 7 хоногт байгуулахаар боллоо.
Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлнэ.Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ирж дээрх ажлуудаа хянаж, шалгах хэрэгжилтийг хангана ажиллах юм.
✅СЭЛЭНГЭ АЙМГИЙН БУГАНТ ТОСГОНД НОГООН ХЭРЭМ ТӨСЛИЙН 3 ДУГААР ШАТ ХЭРЭГЖИНЭ
Монгол, Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслийн 3 дугаар шат хэрэгжих Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа болон төслийн албаныхан ажиллаж байна.Энэхүү бүс нутагт мод үржүүлгийн газар, сургалт судалгааны төв, ойн түймрийн мониторинг, хамгаалал түүнээс гадна модлог ургамал, өвслөг ургамал, хөрс, ус-хөрсний чийг, үрийн талбай, хортон шавжийн туршилт судалгааг хийж гүйцэтгэх юм.
✅БАРУУН БҮСИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД СУРГАЛТ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАВ
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II/III үе шатны хүрээнд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын БОАЖГ болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын 220 байгаль хамгаалагчид зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг 2022 оны 07 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллав.
✅ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “МОНГОЛ ЭСГИЙ УРЛАЛЫН БАЯР”, “САРЛАГИЙН БАЯР” ЗЭРЭГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2022 оны 07 сарын 22-ны өдөр “МОНГОЛ ЭСГИЙ УРЛАЛЫН БАЯР”, тус аймгийн Бат-Өлзий суманд 2022 оны 07 сарын 23-ны өдөр “САРЛАГИЙН БАЯР” аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Уг эвент арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга оролцож, үйл ажиллагааг нээж дотоод, гадаадын жуулчид болон нутгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.Үндэсний ёс уламжлал, өв соёлыг сурталчлах зорилготой энэхүү эвент арга хэмжээг дотоодын аялагч, жуулчдаас гадна Франц, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Швейцар зэрэг улс орны 1000 орчим жуулчид үзэж сонирхжээ.
✅“НҮБ-ЫН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧ” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлнэ.
✅МЯНГАТЫГ БИШ "БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ" МАЛЧДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБХХ, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй ADAPT төслийн сургалт, хэлэлцүүлэг, судалгааны ажил Ховд хотод эхэллээ. Нийт дөрвөн аймгийн 68 суманд 7 жилийн хугацаанд уг төсөл хэрэгжихдээ 130 мянган малчинд үр шимийг хүртээх юм.Энэхүү төслийн үр дүнд цаг агаарын мэдээг сар, улирлын өмнө урьдчилан тооцоолох техник хэрэгсэлтэй болохоос гадна газар тариалан, мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж бүрдэж, үүнийг дагаад цаг агаарт зориудаар нөлөөлөх чадавх бэхжих зэрэг малчдад үр өгөөжөө өгөх зорилтод төсөл юм.
✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СТАНДАРТ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙН АСУУДЛУУДЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
✅ЗАХЧИН ТҮМНИЙ ӨВ СОЁЛЫН "ТОНЖОО" ИХ НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО
Олон ястан, угсаатны нэгэн захчин түмэн "Тонжоо" их наадмаар өв соёлоо түгээн дэлгэрүүлж, ардын язгуур урлаг, ахуй соёлоо сурталчлан таниулж байна.
Наадмын нээлтэд 100 хуурч икэл хуураа эгшиглүүлж, алтайгаа магтан 100 биелээч, хурсан түмэн хур бороотой наадмын өдрүүдэд үгийн сайныг хэлэлцэн өв соёлоороо ялгаран наадацгааж байна.
✅10 ДУГААР САРЫН 1-НИЙ ДОТОР ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦИЙГ 200 МЯНГАН ТОННД ХҮРГЭХИЙГ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНД ҮҮРЭГ БОЛГОВ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна.
✅БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ "ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 08 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨВ
Монгол Улсын Засгийн газар ын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулсан буй. Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг бэлтгэх, айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулах, борлуулатын цэг байгуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тус тус холбогдох албаныханд үүрэг өглөө.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Нэргүй, НИТХ төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах газар, "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн дарга нар болон албаны бусад төлөөлөд Налайх дүүрэгт ажиллав.
✅“ЦАЙНЫ ЗАМ” МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО
Энэхүү хурлын хүрээнд холбооны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах, Монгол Улсын Говьсүмбэр аймаг, Хэнтий аймаг, ОХУ-ын Хабаровскийн хязгаар, Приморийн хязгаар зэрэг аймаг, мужуудыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцлээ.Монгол Улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Цайны зам” аяллын маршрутын хүрээнд бодит ажил хэрэг болгоход идэвхтэй ажиллах ба уг хурлаас гарсан санал, дүгнэлтийг энэ оны 10 дугаар сард зохион байгуулагдах гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралд танилцуулах юм байна.
✅ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТЭЭР ДАМЖУУЛАН ХАМГААЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Уг төслийн хүрээнд 50 жуулчны баазын 25 нь Хог хаягдлын тогтвортой системийн сертификаттай болж, 1 хүнд ногдох хогны хэмжээ 30% буурч, 50 жуулчны баазыг хог хаягдал ангилан ялгах хогийн саваар хангана.
✅МЭДЭГДЭЛ, УРИАЛГА ХҮРГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны холбогдох албаны албан хаагчид хугацаатай албан мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгжид хүргэн ажиллаж байна.
✅ХАТГАЛ-АШИХАЙН 5,5 КМ ЗАМЫГ ЭНЭ ЖИЛ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Энэ жил эхэлсэн Хатгал-Ашихайн замыг ондоо багтаан ашиглалтанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Тус зам ашиглалтанд орсоноор иргэд, жуулчдад тав тухтай зорчих орчин бүрдэх бөгөөд Хөвсгөл нуурын орчмын тоосонцор дарагдаж цэвэр тунгалаг байх нөхцөл бүрдэх юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ