Үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “ Монгол, Япон хоёр тал 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгож, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ хүрээнд БОАЖЯ, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Уур амьсгал ба хүүхэд залуучуудын оролцоо” нэрийн дор олон улсын форум зохион байгуулахаар ажиллаж байна” гэдэг мэдээллийг хүргээд, Япон Улс Монгол орны биологийн олон янз байдал болон ур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр давхар ашиг бүхий олон зорилтот төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, чадавх бэхжүүлэхэд анхаарч ирсэнд талархал илэрхийллээ.