БОАЖ-н сайд Б.Батэрдэнэ, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван Толгой Түлш ХХК-н Баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 60 мянга орчим тонн түлш агуулахуудад нөөцлөөд байна. Мөн Баруун бүсийн үйлдвэрийн талбай, агуулахдаа 7000 орчим тонн түлш нөөцлөөд байна.
Б.Батэрдэнэ: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гаргасан алдаа дутагдалуудыг гаргаж болохгүй. Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн асуудлыг 1-рт тавих хэрэгтэй. Мөн үйлдвэрийн орчны асуудлыг сайжруулах үүднээс зүлэгжүүлэх, мод тарих ажлуудыг эхлүүлсэн байна. Улам сайжруулах хэрэгтэй. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний асуудлыг сайжруулах түүнтэй холбогдолтой худалдан авалт зэргийг шуурхайлах хэрэгтэйг анхааруулав.
З.Төмөртөмөө:Энэ жил борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ. Өнгөрсөн жил өндөрлөг газарт 86 борлуулалтын цэг ажлуулсан. Энэ жил өндөрлөг газар дахь борлуулалтын цэгүүдийн тоог нэмж ажиллуулна.
Таван толгой түлш ХХК