Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Залуу удирдагч” хөтөлбөрийн Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан Зохицуулагч, Нагоягийн их сургуулийн профессор Ейко Ямамотог 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг профессор Ейко Ямамотог Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Залуу удирдагч” хөтөлбөр нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн боловсон хүчнийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж талархал илэрхийлэв. Тэрбээр цаашид тус хөтөлбөрт залуу болосон хүчнүүдийг үргэлжүүлэн хамруулах болон бусад асуудлаар санал солилцож дэлгэрэнгүй ярилцлаа.
Профессор Ейко Ямамото Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт “Залуу удирдагч” хөтөлбөрийн талаар товч танилцуулж, цаашид хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тус хөтөлбөр нь 2003 оноос эхлэн Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас шалгуур хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 1-2 төрийн албан албан хаагчийг жил бүр эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр магистрын хөтөлбөрт хамруулдаг ба одоогоор 21 төрийн албан хаагч тус хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаж төгссөн байна.