Хүй долоо худагт хурдан морины уралдааны үед мориноос унаж гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн хүүхэд хоёр байна
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний зургаадугаар сарын байдлаар мориноос унаж гэмтсэн, нас барсан нийт 23 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эхний зургаадугаар сарын хугацаанд хурдан морины үсэргээ сунгааны үед мориноос унасанаас гэмтсэн зургаа, нас барсан дөрөв, бусад 13 тохиолдолын нас барсан найм, гэмтсэн тав харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал: Малдаа явж байхдаа, эмнэг сургасан, моринд өшиглүүлсэн зэрэг ахуйн хүрээнд гэмтэж бэртсэн байна. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт  хурдан морины уралдааны үед мориноос унаж гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн хүүхэд хоёр байна. Дээрх мэдээллийг баяр наадмын өмнө буюу 2022 долоодугаар сарын 08-ны өдөр иргэдэд олон хоногийн амралт зугаалгын үеэр аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болгож, гол усны эрсдэл, орон байрны хулгай, зам тээврийн осол, усанд живэх гэх мэт сэдвээр хийгдэж байсан мэдээлэл бөгөөд энэ жилийн баяр наадмын үеэр хурдан морины хоёр унаач хүүхэд унаж гэмтсэн байна. Эх сурвалж: НЦУГ  
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ