Дэлхий даяар COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон Токио-2020 зуны XXXII олимп өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Олон улсын Олимпын хорооноос зуны 32 дахь удаагийн олимпын их наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ныг дуусталх хугацаанд Токио хотод зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор зарлалаа.
Мөн Олон улсын олимпын хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгдэхдээ Олимпын наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй бөгөөд COVID-19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстойг цохон тэмдэглэж байлаа.
2021 онд зохион байгуулагдахаар болсон зуны Олимпод 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчин нийт 33 спортын төрөлд өрсөлдөнө.