ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил идэвх санаачилга үр бүтээлтэй ажиллан онцгой амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав. “Монгол Улсын Хүний гавьяат эмч”-цолоор
  1. Дашнямын Отгонжаргал – Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Арьс гоо заслын зөвлөх эмч,  ахмад настан
  2. Жамбалын Баяраа –Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч
  3. Хишгээгийн Туяа – Натул эмнэлгийн захирал,
“Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”-цолоор
  1. Банзрагчийн Пунцаг – Завхан аймгийн Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 
  1. Доржнамжингийн  Бархүү – Бриллант эмнэлгийн зөвлөх эмч
“Алтан гадас одон”-гоор 
  1. Сахьяагийн Уданбор -  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн үйлчлэгч
  2. Тэгшжаргалын Марууш- Төмөр замын төв эмнэлгийн бага эмч ахмад настан
  3. Лувсандоржийн Оюунцэцэг –Олон улсын  Улаан загалмайн нийгэмлэгийн уламжлалтын ахмад эмч
  4. Дондовийн Сарантуяа – Анхлан бэби хүүхдийн эмнэлгийн захирал, хүүхдийн эмч
  5. Жамсрангийн Мондоон – Онош мед эмнэлгийн Эмнэлзүйн лабораторийн технигч
  6. Доржсүрэнгийн Тэмүүлэн – Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биологийн тэнхимийн ахлах багш
  7. Нэрбишбаатарын Цэндсүрэн – Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Дотрын 2-р тасгийн дурангийн эмч
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 1. Батаагийн Гэрэлмаа – Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын дэргэдэх нийгмийн хамгааллын тусгай төвийн эмч Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр
  1. Пүрэвжавын Саранцэцэг – Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нягтлан бодогч
  2. Шаравын Мэндсайхан – Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн сувилагч
  3.  Мөнх-Эрдэнийн Даваасүрэн – Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтан
  4. Баатарын Хандсүрэн  - Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжээч
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ