Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 8, гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэний амь нас, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 8 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
Мөн Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хөдөлгөөнт завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 6185 иргэнд хүргэж, ногоон бүсээс 718 автомашин холдуулан, 2337 ширхэг сэрэмжлүүлгийг тарааж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.