Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тоглоомын талбайд 16 настай, эрэгтэй Б нь бусадтай бүлэглэн 17 настай, эрэгтэй М-г зодсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ
Сошиал орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэг цацагдсан. Тодруулбал, хоёр хүүхэд бүлэглэж нэгнийгээ зодож, тархи толгой нь өшиглөж буй нь нийтлэгдсэн юм. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, бусдыг зодсон хүүхдүүдийг олж тогтоожээ. Тодруулбал "Цахим сүлжээнд 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр “Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож байгаа” бичлэг байршигдсан. Бичлэгт гарч буй үйл явдлыг тодруулахад 2022 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тоглоомын талбайд 16 настай, эрэгтэй Б нь бусадтай бүлэглэн 17 настай, эрэгтэй М-г зодсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Дээрхи үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна" гэлээ. Хохирогч хүүг шүүх эмнэлэгт үзүүлээд байгаа бөгөөд Өмгөөлөгч Т.Хонгор хууль зүйн зөвлөгөө өгч   үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа билээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ