Тусгай хамгаалалттай газруудын харилцан туршлага судлах сургалт жил бүр зохион байгуулагдаж, давхардсан тоогоор хоёр талын 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамрагдаад байна. Үүнд манай улсын 10 улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны албан хаагчид багтсан.
Сеораксаны байгалийн цогцолборт газрын мэдээллийн төвд Хан Хэнтийн УТХГ-ын, Хэнтий аймгийн Батширээт сумын МССТ-д БНСУ-ын Сеораксаны мэдээллийн буланг нээн ажиллуулсан.
Ойн болон ургамлын бүрхэвчийн судалгааг Хан Хэнтийн дархан цаазат газарт зохион байгуулсан.
2018 онд Үндэсний Бахархалт Бурхан Халдун уул ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэнтэй холбоотойгоор Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн Цагаан арал хэмээх газарт босгосон 4,0 м өндөр 1,6м өргөнтэй Чингис хааны алтан гэрэгэ дүрстэй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө босгох ажилд БНСУ-ын Үндэсний паркийн захиргаанаас санхүүгийн дэмжлэг үзүүлээд байгаа юм.
Уулзалтад Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Т.Болдбаатар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар оролцов.