“ЦӨЛЖИЛТ БА БИДНИЙ АМЬДРАЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.
Францын ЭСЯ, Европын холбоотой хамтран зохион байгуулсан гэрэл зургийн уралдаанд 18 хүртэлх насны хүүхдүүд оролцсон ба 200 гаруй бүтээл ирүүлснээс эхний гурван байрны эзэд өнөөдөр тодорлоо.
Үүнд:
I байр Булган аймгийн Сайхан сумын сурагч Ганцолмонгийн Наранцацрал ХАРУУСАЛ зураг,
II байр Дорноговь аймгийн сурагч Хуягтбаатарын Халиунгоо,
III байр Архангай аймгийн Тариат сумын сурагч Бадарчийн Номин-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Шагналт байранд орсон хүүхдүүддээ баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.