Засгийн газар (2020.09.14)- ны өдөр хуралдаж, хилийн хориог сунгаж, дотоодын хөл хориог цуцалсан билээ.
Их, дээд сургуулиуд ирэх даваа гарагаас буюу есдүгээр сарын 21-нээс танхимаар хичээллэж эхлэх юм. Мөн сургууль, цэцэрлэгийг хэвийн горимд шилжүүлэхээр боллоо.
Тэгвэл сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арван хоёрдугаар сарын 24-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 1 хүртэл амраахаар салбар яамнаас төлөвлөж байгаа юм байна.
Энэ жил анх удаа хичээлийн жилийг 3 улиралтай явуулах бөгөөд хичээлийн өвлийн амралт 45 хоног буюу урт үргэлжилснээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ гэж үзэж байгаа аж.