Дүүргүүдийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 9 дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах гамшгаас хамгаалах сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд НОБГ-ын дарга, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашнямын удирдлага дор зохион байгууллаа. Сургалтын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, Онцгой комиссын үйл ажиллагаа, Гамшигт тэсвэртэй хотыг бий болгох олон улсын туршлага, газар хөдлөлтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үерийн эрсдэлийн нөхцөл байдал, инженерийн бэлтгэл, хариу арга хэмжээ зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, судлаач нар практик сургалтыг явууллаа. Мөн сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх, аврах, хор уршгийг арилгахад удирдлагын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дээшлүүлж, гамшгийн үед удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулах чиглэлээр мэдлэг, дадлага олгосон юм. Сургалтад 9 дүүргийн Онцгой комиссын нийт 341 удирдах албан тушаалтан хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ