Налайх дүүргийн өрхүүд ирэх өвлөөс сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Налайх дүүргийг сайжруулсан шахмал түлш хэрэглэх бүсэд оруулахаар шийдвэрлэж, Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Ингэснээр тус дүүргийн 1-8 дугаар хорооны 7 691 өрх ирэх өвлөөс сайжруулсан шахмал түлш хэрэглэх бөгөөд нийт 23 100 тонн түлш түлнэ гэсэн тооцоолол гарсан байна. Улаанбаатар хотын зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байгаа тул уг хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж үзжээ.
“Тавантолгой түлш” компани 29 000 тонн нүүрс нөөцлөөд байгаа аж.
Зөв
Тэнэглэл
Харамсалтай
Савж уналаа
Буруу
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.