ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД ТАХИЙГ СЭРГЭЭН НУТАГШУУЛСНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД ТАХИЙГ СЭРГЭЭН НУТАГШУУЛСНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
✅Тахь нь манай орны унаган зүйл хэдий ч 1960-аад оны сүүлээр байгальдаа бүрэн устсан гашуун түүхтэй амьтан юм. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд анхны 16 тахь, дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны 5 тахийг тээвэрлэн авчирсанаар эхэлсэн түүхтэй. Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992-2019 онд 131 тахь тээвэрлэн нутагшуулжээ.
✅Энэ хугацаанд Хустайн нурууны байгалийн цогцолбор газраас Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгрүү 7 тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж, Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахийг тээвэрлэн нутагшуулснаар Монгол улсад гурван газар тахь нутагшуулах болсон.
✅Одоогийн байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 422, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 386, Хомын талын байгалийн цогцолбор газарт 132 нийт 940 толгой тахь сэргээн нутагшуулж байгаа бөгөөд манай улс дэлхийд хамгийн олон тахитай орон болоод байна.
✅Тахь сэргээн нутагшуулах ажилд төр засаг, олон нийт, иргэдийн оролцоо хамгийн их чухал болоод байгаа төдийгүй тахийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж, тархац нутаг нь тэлэх тусам малчдын адуу малтай нийлэх, бэлчээр давхцах, тусгай хамгаалалттай газар нутгаас гарах зэрэг асуудлууд тулгарах болсон тул тухайн асуудлыг шийдвэрлэх журмыг БОАЖЯ яаралтай шийдвэрлэх, байршил нутгаасаа алсад гарч, сүргээсээ салсан тахийг айлгаж цочоолгүй холбогдох газарт нь мэдээлэх нь үүрэг болоод байна.
✅Монгол улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож буй энэ цаг үед энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж, эхлүүлсэн Байгаль орчны яамны харьяа Тахь нутагшуулах үндэсний комисс, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Голландын тахь хамгаалах сан, Кристиан Освальдын сан, Олон улсын тахь групп нийгэмлэг, Праг хотын амьтны хүрээлэн, Францын тахь хамгаалах холбоо, Швейцарын Мава сан, хамгийн хэцүү хүнд үед суурийг нь босгосон бүх ахмадууддаа, үе үеийн албан хаагчдад талархал илэрхийлье.
Тахийн сүрэг түм бум болох болтугай!
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ