Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 28, аюулт үзэгдэл, ослын 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 35 иргэний аюулгүй байдлыг хангаж, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/399 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 5 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 968 техник хэрэгсэл, 356 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.