УЛСЫН 3-Р ЭМНЭЛГИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДУНД “СУДЛААЧ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Улсын гуравдугаар төв эмнэлэг УГТЭ-ийн резидент эмч нарын дундах  “СУДЛААЧ-2022” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.  Тус эмнэлгээс Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд хамрагдаж буй резидент эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээнийг хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын түлхүүр илтгэлийг МУ-ын Хүний гавъяат эмч, Ардын багш, АУ-ы доктор, профессор, МАУА-ын гишүүн, АШУҮИС-ийн Хүндэт профессор Х.Гэлэгжамц “Бөөрний архаг өвчин" сэдвээр уншиж сонордууллаа. Arslan.mn
Тус хуралд УГТЭ-ийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцаж байгаа резидент эмч нар  эрдэм шинжилгээ судалгааны 43 өгүүлэл, онолын лекц 4, 29 ховор тохиолдлын материал ирүүлж оролцсон юм.
Резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 14 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж
  • Тэргүүн байранд тус эмнэлгийн Ерөнхий мэргэшил судлалын резидент эмч Б.Саранзаяа нарын “Монгол улсад КОВИД-19 цар тахлын үед дайчлагдан ажилласан резидент эмч нарын дунд ажлаас халшрах хам шинжийг судалсан нь”,
  • Дэд байранд Дүрс оношлогоо судлалын резидент эмч Э.Эрдэнэчимэг “Титмийн артерийн тогтворгүй товрууг өндөр нарийвчлалтай компьютерт томо—коронарографиар илрүүлсэн судалгааны дүнгээс”,
  • Гутгаар байранд Дотрын анагаах судлалын резидент эмч Г.Намуунцэцэг нарын “УГТЭ-т бөөр шээс дамжуулах замын эмгэг оношоор  хэвтэн эмчлүүлэгсдийн сүүлийн 5 жилийн клиникийн оношийн бүлэг, эмчилгээний төрөл, нас, хүйсээр харьцуулан судалсан нь”,
  • Шилдэг ханын илтгэл”-ээр тус эмнэлгийн Мэдрэл судлалын багийн “Ханд шюллер кристиан өвчний тохиолдол”, Дотрын анагаах судлалын багийн “Пангипопитуитаризм”, Нүд судлалын багийн “Коатсын өвчин” сэдэвт ханын илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшууллаа.
Энэ үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир тэмцээндээ идэвхитэй оролцсон нийт резидент эмч нарынхаа мэдлэг ур чадварт нь өндөр амжилт хүслээ. Arslan.mn Arslan.mn Arslan.mn Arslan.mn Arslan.mn Arslan.mnArslan.mn Arslan.mn Arslan.mn
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ