Д.Пүрэвдаваа: "Хотын захиргааны шинэ байрыг хүүхдийн эмнэлэг болгоно"

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа: Тэрбээр нийслэлд АН олонх болсон тохиолдолд удахгүй ашиглалтад орох 100 тэрбумаар барьсан хотын захиргааны шинэ байр руу нүүж орохгүй, хүүхдийн эмнэлэг болгоно гэсэн байр суурьтай байна.

Хотын захиргааг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулж, захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөсөн. Барилгын ажил ч дуусах шатандаа явж байна. Яармаг руу хотын захиргаа нүүхэд бичиг цаас барьсан хэдэн мянган иргэн өдөрт замын ачааллыг нэмэгдүүлэх нь тодорхой.

Миний хувьд дарга нар байранд орж байхаар шинэ захиргааны байрыг хүүхдийн эмнэлэг болгох саналтай байна. Хүүхдүүд өвдөж эмнэлгийн коридорт хэвтэж байхад дарга нар шинэ байранд тухлах нь хэр зөв бэ?

Нийслэлд улсын чанартай хүүхдийн томоохон эмнэлэг хэрэгтэй байгааг эмч нар төдийгүй эцэг, эхчүүд байнга учирлаж байна. Үнэхээр хүүхдийн эмнэлгийн ачаалал туйлдаа хүрч, зарим үед эмч, эцэг, эхчүүд аргаа бардаг. Харин төрийн өндөрлөгүүд, салбарын удирдлагууд ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай гэжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ