21-Р ХОРООНД ҮҮССЭН ХУР ХОГИЙН ЦЭГИЙГ УСТГАЖ, ОЙЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ойролцоох таван байршилд үүссэн 8га 20 мянган мкв газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.
Мөн “Хоггүй хороо” болох уриалгыг гаргаад байна. Цаашид
- 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,
- Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,
- Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
- Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
- Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.