Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр Сангийн яам төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттайгаар улс орон даяар нэвтрүүлж байна.
Энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагын цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах, Эрхийн бүртгэлийн сан систем /www.finance.gov.mn/-ийг хөгжүүлэх сургалтад Эрүүл мэндийн яамны харъяа төсөвт байгууллагуудын холбогдох эрх бүхий 80 гаруй албан тушаалтнуудыг оролцуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын зааланд Сангийн яам, Санхүү, төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөхүүдтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Эрүүл мэндийн яам