ТУУЛ ГОЛ ХАЯГДЛЫН ЦЭГ БИШ
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд шалгалтын үеэр Бөхөгийн голын онцгой хамгаалалтын бүс, татам дотор маш их хэмжээний малын өтөг бууц, ил задгай хог хаягдал үүссэн зөрчил илэрсэн.
1. Усны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд усны сан бүхий газар хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж, үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, арга хэмжээг яаралтай авч ажиллах;
2. Усны тухай хуулийн 13 дугаар зүйлд Сум, дүүргийн засаг даргын бүрэн эрхэд;
13.1.6. усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх” гэж заасан.
ИРГЭД ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ.