Дуучин Д.Отгонжаргал цахим хуудсандаа: Гэрлэлтийн бүртгэл устгасан гэснээс үеэл ах маань хэдэн жилийн өмнө Солонгос руу ажил хийхээр виза нь гараад Солонгос нисээд тэнд очоод хил дээрээс буцаад эх орондоо ирсэн ш дээ.
Шалтгаан нь уучлаарай! Та манай оронд орж ирээд харлаад одоо хүртэл Солонгост байгаан байна гэсэн.
Зүгээр л овог, нэр, регистер дээр нь өөр хүн гадаад пасспорт аваад Солонгост очоод харлацан, жинхэнэ эзэн нь өөрөө очоод орох гэтэл орж чадаагүй.
Тэгсэн энэ ах маань ганц бие гэрлэж байгаагүй тэгсэн өмнөөс нь бас хэн нэгэн гэрлээд 500К-г нь авцан байсан.
Би тухайн үед хөөцөлдөж учир шалтгааныг нь олох гээд лав чадаагүй.
Муу ахыгаа та ч үнэхээр бүтэлгүйн одонд төрж дээ гээд ахдаа бурууг өгөөд алга болж өгсөн.
Энэ бүгд ямар байгууллагатай хамааралтай вэ? энэ асуудал сөхөгдсөнийх энийг нээрээ асууж сураглая байз
#гэжээ.