Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.

Улсын онцгой комиссын өнөөдөр хуралдаж, гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15-нд дуусах байсныг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар санал гаргасан билээ. 

-Засгийн газрын өнөөдөр 14.00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шат бууруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 дуустал сунгахаар болжээ. 

- Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.

- Есдүгээр сарын 21-нээс улс даяар ЕБС-иуд танхимаар хичээллэхээр боллоо.

- Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.

- Есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна. Бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн 16-наас эхлэн хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулна. Ингэснээр нийслэл, аймгуудын онцгой комисс хуралдаж тухайн аж ахуйн нэгжийн халдваргүйжүүлэлтийн зөвлөмж хүргүүлж хамтарч ажиллана.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ