ШӨТХГ-ЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУН махны үнийн өсөлт, нөөцийн махны хүртээмжийг судлан иргэдээс санал авч, ажиллаж байгаа аж

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ даргаар өнгөрсөн долоо хоногт С.Мөнхчулууныг томиолсон билээ.

Тэгвэл тэрбээр махны үнийн өсөлт, нөөцийн махны хүртээмжийг судлан иргэдээс санал авч, ажиллаж байгаа аж.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсандаа “Зах, дэлгүүрт хонины ястай мах кг нь 10000-14500 ₮, үхрийн ястай мах 12500-17000 ₮, ямааны ястай мах 9800 ₮, харин нөөцийн махыг нийт 468 цэгээр худалдаж байгаа бөгөөд хонины ястай мах кг нь 8300 ₮, үхрийн ястай мах 8,900 ₮, ямааны ястай мах 7100 ₮ -ийн үнэтэй зарагдаж байна.

Энэ жилийн нөөцийн мах их дажгүй мах байна. Хэрэв танай үүдний дэлгүүрт эсхүл Номин, Е-Март, Миний дэлгүүр гэх мэт бүх дэлгүүр, хүнсний захуудаар нөөцийн мах худалдаалвал та авах уу? Үүнийг дагаад махны үнийн хөөрөгдөл бууна. Нөөцийн мах гэдэг бол ер нь малчдаас ченжийн гар дамжилгүйгээр шууд зах зээлд нийлүүлэгдэж байгаа, хямд байхад нь аваад хөлдөөсөн л мах юм шүү дээ” гэжээ.

 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ