Утаажилтын бүсээс 71 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангалаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт  өнгөрсөн долоо хоногт  бүртгэгдсэн гал түймрийн 47 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэн, хуулийн этгээдийн  6.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангалаа.

Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 107 автомашин 357 иргэн, 21 айл өрх, 5 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 200 ширхэг санамж тарааж ажилласан байна.

Түүнчлэн бүтцийн нэгжүүдийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 20 удаагийн өнжмөл өвсний  гал түймрийг унтрааж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ