Хавдар судлалын үндэсний төвийн эмч Б.Түвшин:
Уучлаарай гэхдээ бичихгүй бол болохгүй нь ээ. Инээдтэй бас аймаар түүх ярьж өгье.
Анагаахын сургуулиуд минь нээрээ ямар гээч хүмүүс төгсгөөд байна аа????!!!!!
Сая гэрийнхээ доор эмийн сангаас метилпреднизолон (гльюкокортикойд даавар) нэртэй эм авахаар ортол энэ эмийг жороор олгоно гэв ээ. Дааврын төрлийн эм жороор олгодог болоо юу гээд (зөв шдээ ухааны юм бодоод) асуутал эмзүйч охин энэ чинь АНТИБИОТИК шдээ гэдэг юм даа.
Гүйээ чи одоо юууу яриад байна аа. Аль энийг хар гээд google-дээд үзүүлэв. Ойлгохгүй байх шиг байна.
-"Би тэгж л уншиж байсан юм даа. Нэг төрлийн антибиотик шүү" гээд өөртөө итгэлтэй ч гэж жигтэйхэн.
Гүйээ та нар чинь одоо эмзүйч хүмүүс үү эсвэл зүгээр жирийн ажилчин байдаг юм уу гэсэн "ШИНЭХЭН ТӨГССӨН ЭМ ЗҮЙЧ ХҮН байгаа шүү" гээд итгэлтэй нь аргагүй хариулж байна.
Та нар чинь одоо мэргэжлийн хүмүүс байж даавар антибиотик 2оо ялгахгүй яаж байнаа гээд үглэж байгаад л гарч ирлээ.
Тэгээд бас юунд уух гэж байгаан эдр гээд асуугаад эмчийн ажил хийчих гээд өөдөөс үзээд байна.
Андуурч уншсан байж магадгүй ээ гэнэ. Үгүй ээ даавар антибиотик 2-г андуурч уншдаггүй юм аа.
Энэ хүүхдийг миалах гэсэнгүй ээ. Анагаахын сургуулийнхан минь ээ. Одоо юу болоод байна аа????