Монгол эмэгтэйн дундаж нас 76, тэтгэвэрийн нас 55 байгаа бол Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66, тэтгэвэрийн нас 60 байна.
Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд хүн амын эрүүл мэндийн асуудал болсон бөгөөд нийт нас баралтын 83% нь өвчлөлөөс шалтгаалдаг бол үлдсэн 17% нь бусад хүчин зүйлс нь зам тээвэр, амиа хорлолт, үйлдвэрлэлийн осол зэрэг орж байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил, Нийслэлд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад 8,2 насны зөрүү өндөр байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас анхаарч Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насжилтын зөрүүг бууруулах” талаар авч хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын төсвийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус арга хэмжээний төлөвлөгөөг судалгаанд суурилж боловсруулж байгаа билээ.