Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарын төлөөлөл оролцов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа болон орон нутгийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын төлөөлөл зэрэг албаны хүмүүс онлайнаар холбогдож, ажлын хэсгийн хуралд оролцлоо.