Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Ажлын хэсгийн гишүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутагтай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа аж.