ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЖИШИГ БИЙ БОЛГОХ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ /ICCF/ САНТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ
ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЖИШИГ БИЙ БОЛГОХ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ /ICCF/ САНТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр өглөө Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр болон ОУ-ын байгаль хамгаалах /ICCF/ сангийн Азийг хариуцсан гүйцэтгэх захирал Тодд Конингс нартай цахимаар уулзлаа. /2022.04.06/
✅Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгаль хамгаалах /ICCF/ сан нь Монгол Улсад дархан цаазат газрыг хамгаалах жишиг бий болгох чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа тус сангийн Азийг хариуцсан захирал Тодд Конингс уулзалтын эхэнд хэллээ.
✅ Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр байгаль хамгаалах тэр дундаа дархан цаазат газрыг хамгаалах жишиг бий болгох чиглэлээр санаачилга гарган хэд хэдэн удаагийн уулзалтыг тус сантай өмнө хийж, өнөөдөр ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй цахимаар уулзалт зохион байгуулж буй аж.
✅Энэхүү уулзалтаар талууд байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эхний ажил хэрэгч уулзалтыг Улаанбаатар хотод хийхээр төлөвлөөд, тэр үеэрээ Монгол Улсын дархан цаазат газруудтай тус сангийн /ICCF/ төлөөллүүд биечлэн танилцаж, дээрх жишиг хамгааллыг хэрэгжүүлэх Дархан цаазат газрыг сонгохоор ярилцав. Дархан цаазат газрыг хамгаалах жишиг хэрэгжих газрыг тодорхой болгосны дараа шат дараатай ажлуудыг төлөвлөхөөр боллоо.
✅Олон Улсын байгаль хамгаалах /ICCF/ сан нь байгаль орчны хамгааллын чиглэлээр тэр дундаа дархан цаазат газрыг хамгаалах чиглэлээр АНУ-д төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг арвин туршлага байгууллага юм байна.
Хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад дархан цаазат газрыг хамгаалах үндэсний жишиг бий болохоос гадна газар нутгийн оновчтой зохион байгуулалтыг хийж, аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм.
✅Уулзалтын төгсгөлд хоёр талын эхний ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр байгуулагдаж, ажлаа эхлүүлэхээр болов. Цахим уулзалтад БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Баянмөнх, Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нарын албаны төлөөлөл оролцов.
+3
35
9 shares
Like
Comment
Share
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ