19 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 81 тохиолдол батлагджээ. Улаанбаатар хотод 37, орон нутагт 44 тохиолдол бүртгэгдсэн байна.

Орон нутгаас хамгийн их буюу 33 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 19 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 203 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 хүн нэн хүнд өвдсөн бол хөнгөн 22, хүндэвтэр 115, хүнд оноштой 58 хүн байгаа аж.

Түүнчлэн гэрийн хяналтад 678 хүн байгаа бөгөөд өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй таатай мэдээтэй байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ