Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгжээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт 2022 оны нэгдүгээр улиралын байдлаар 9 хохирогч, 6 холбогдогчтой 3 хэргийг илрүүлж, мөн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт гурван хохирогч, нэг холбогдогчтой нэг хэргийг илрүүлэн тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн ХДХВ, ДОХ-ын тандалт судалгааны багтай хамтран цахим орчинд дуудлагаар биеэ үнэлдэг 47 иргэнийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын үзлэг, шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээгээр 70 хувь нь бэлгийн замын халдварт өвчин илэрчээ. Нийт өвчлөлийн тохиолдлоос 54,5 хувь нь тэмбүүгийн халдвар, 3 хувь нь трихомониазын халдвар, үтрээний үрэвслээр 30 хувь, мөөгөнцрийн халдвар 10 хувьтай байна" гэв.