Украины тал дараах саналыг дэвшүүлжээ. Үүнд:
- Крым, Севастополийн статусын талаарх хэлэлцээ 15 жил үргэлжилнэ, талууд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зэвсгээс татгалзана;
- "Бүгд найрамдах ард улс" гэгддэг бүс нутгуудын статус, тэдгээрийн цаашдын асуудлыг тусдаа хэсэгт оруулсан бөгөөд үүнийг хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахдаа хэлэлцэх боломжтой;
- Украин улс хэд хэдэн улсаас тодорхой бөгөөд хатуу баталгаатай нөхцөлд цөмийн зэвсэггүй орны статустай болохыг зөвшөөрөхөд бэлэн байна.
- Өмнөх зүйлд (хэрэв энэ талаар тохиролцоонд хүрсэн бол) Украины нутаг дэвсгэрт гадаадын цэргийн бааз, цэргийн анги нэгтгэлүүдийг байрлуулахгүй байхаар тусгасан.
- Украин цэрэг-улс төрийн ямар ч холбоонд орохгүй байх үүрэг хүлээдэг. Украины нутаг дэвсгэрт олон улсын цэргийн сургуулилалтыг зөвхөн батлан даагч орнуудын зөвшөөрлөөр явуулж болно.
Эх сурвалж: ВВС