Станц ашиглалтад орсноор нутгийн иргэдэд нөхөн олговор олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулга хийсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнэс гурав дахин их хүчин чадалтайг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллийн эхэнд тодотгов.

Тэрбээр, "Энэ станц ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Бүтээн байгуулах ажил эхлэхэд бэлэн болсон. Ганц хүндрэл нь нөлөөлөлд автаж байгаа иргэд юм. Энэ нь ямар хүмүүс вэ гэхээр, шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж амьдарч байгаа тариалан эрхэлдэг, мал бүхий буюу 270 өрхийн 1251 иргэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтаар тэдгээр хүмүүст зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээгээр нөхөх олговор олгоно. Тиймээс Засгийн газар нөхөх олговрыг нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайдтай зөвшилцсөнөөр эцсийн шийдвэр гарна" хэмээв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ