Өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 69 тохиолдол батлагджээ.
Илэрсэн тохиолдлын 38 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт бүртгэгдэв.
Орон нутгаас хамгийн их буюу 30 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Одоогоор коронавируст халдвартай 378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 9 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 71, хүндэвтэр 246, хүнд оноштой 52 хүн байгаа аж.
Гэрийн хяналтад 1 166 хүн байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.