Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль өнөөдөр 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.
Нийслэлийн хэмжээнд дадлага сургуульд төрийн болон төрийн бус 420 байгууллагын 27822 ажилтан, албан хаагч, 449 аж ахуйн нэгж байгууллагын 38456 ажилтан, 59 их, дээд сургуулийн 59335 оюутан, 2207 багш ажилтан, ерөнхий боловсролын 162 сургуулийн 122207 сурагч, 10804 багш, ажилтан, 277 цэцэрлэгийн 53528 хүүхэд 7933 багш, ажилтан, 20011 иргэн, нийт 1367 байгууллага, 342303 хүн хамрагдсан байна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой газраас мэдээллээ.