Коронавируст халдвартай 420 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 103 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 61, орон нутагт 42 тохиолдол бүртгэгджээ.

Орон нутгаас хамгийн их буюу 20 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 15 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 420 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 15 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 90, хүндэвтэр 274, хүнд оноштой 41 хүн байгаа аж.

Түүнчлэн гэрийн хяналтад 1 280 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ