ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН “НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ”-ИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг танилцуулж байна
Говьсүмбэр аймгийн “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт”-ийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, зөвлөгөөнөөр хэлэлцсэн илтгэл, оролцогчдоос дэвшүүлсэн саналыг нэгтгэн дараах зөвлөмжийг гаргалаа.
НЭГ. “ТЭРБУМ МОД ТАРИХ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР:
1.1. Сумдууд мод тарих байршлынхаа хөрс, усан хангамжийн судалгааг хийж, арчилгаа хамгаалалтын үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай төсөв, хөрөнгийг тооцон гаргаж санхүүжилтийг жил бүр төсөвтөө тусган ажиллаж хэвших
1.2. Аймгийн хэмжээнд мод тарих, арчилан ургуулах ажилд зориулж жил бүр 300 саяаас доошгүй төгрөгийг төсөвт тусгаж байх, сум бүр мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүргийг хөгжүүлэх
1.3. Аймгийн хэмжээнд хууль тогтоомжийн хүрээнд олон нийтийн оролцоо санхүүгийн дэмжлэг, хандивыг бүрдүүлж зарцуулан тайлагнах журмыг батлан хэрэгжүүлэх
1.4 Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
ХОЁР. МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ, ҮР ТАРЬЦ СУУЛГАЦЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, (2022-2024)
2.1 Сум бүр мод үржүүлгийн газартай болох, модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэх талаар анхаарч иргэдээ дэмжиж ажиллан мод үржүүлгийн газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх;
2.2 Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж сум хөгжүүлэх сан болон бусад урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдүүлэх;
2.3 Үрийн нөөцийг жилд 50 кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 1 сая ширхэгт хүргэх;
ГУРАВ. ХОТ, СУУРИНЫ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ (2022-2030)
3.1. Ногоон байгууламжийн асуудлыг газар төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэх;
3.2. Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах усны үнийг хөнгөлөх талаар зохицуулалт хийх
3.3 Бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар мод тарих хөдөлгөөнийг сум баг, байгууллага хамт олон, өрхийн түвшинд өрнүүлж жил бүр үр дүнг тооцдог байх
ДӨРӨВ. ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ,
ХӨРСНИЙ ЭЛЭГДЭЛ, ЭВДРЭЛЭЭС ХАМГААЛАХ,
НОГООН ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ,
ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМ, ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ, ТӨВ СУУРИН ГАЗРУУДАД ХАМГААЛАЛТЫН ОЙН ЗУРВАС БАЙГУУЛЖ АГРО ОЙЖУУЛАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ (2022-2030)
4.1. Байгалийн ойн сан, баян-бүрд, булаг, рашаан зэрэг экологийн чухал экосистемийг нөхөн сэргээж, мод тарих
4.2 Хур тунадас, уулын уруйн ус, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, усны нэмэлт эх үүсвэрийг ус, чийг дутмаг газруудад бүрдүүлэх далан, хаалтын систем бий болгох
4.3 Сүмбэр суманд байгуулагдаад байгаа Шинжлэх ухааны академийн Газарзүй гео экологийн хүрээлэнгийн харьяа Цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин технологи, инноваци үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, туршлага судлах.
4.4. Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.5. Улсын чанартай авто замын дагуу хамгаалалтын зурваст 9 жилийн хугацаанд 580 мянгаас доошгүй мод, бут сөөг тарьж, ургуулах
4.6. Төмөр замын хамгаалалтын зурваст 9 жилийн хугацаанд 500 мянгаас доошгүй мод, бут сөөг тарьж, ургуулах
4.7. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр жимс, жимсгэнийн Агро-ойжуулалтын хөгжүүлэх.
4.8. Байгалийн ойн санд тогтмол цэвэрлэгээ, арчилгаа, нөхөн сэргээлт хийх
ТАВ. ХҮНИЙ НӨӨЦ, МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙ ТАЛААР:
5.1. Политехникийн коллежид түшиглэн Ойн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, иргэдийг чадавхижуулах сургалтын хөтөлбөрийг харилцан уялдаатай болгож, шатлан суралцах боломжийг бүрдүүлэх
5.2. Сум тус бүрт арваас доошгүй ойжуулагчтай болох
5.3 Бүх шатны боловсролын болон соёл урлагын байгууллагууд, ТББ-тай хамтран олон нийтийг соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ