Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгүүдийн төрөх ор, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, төрөх тасгийн хэвтэн эмчлүүлэх орыг 100 хувь шинэчиллээ.
Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамны байнгийн анхаарлын төвд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал байдаг бөгөөд өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С. Энхболд нар бусад албан хүмүүсийн хамт Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа. Эмнэлгийн удирдлагууд энэ хугацаанд гарсан ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа танилцуулав.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, яамны удирдлагуудын хамт Өргөө, Хүрээ, Амгалан амаржих эмнэлгүүдэд ажиллаж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг мөн гардуулж өгчээ.