АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
✅Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Тур оператор, тур агентын үйл ажиллагаа эрхлэгчид”-ийг оролцуулж, хамтран ажиллаж байна.
✅Хэлэлцүүлэг аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тус хуулийг шинэчлэн боловсруулах бодит шаардлагын талаар тур операторын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг сонсох, санал солилцох хүрээнд зохион байгуулагдаж байна.
✅Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Аялал жуулчлалын байршуулах хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэгчид /жуулчны бааз, амралтын газар, гэр буудал, дэн буудал/-ийн оролцоотойгоор зохион байгуулна.
?Хаана: Цаг уур, орчны шинжилгээний газрын 3 давхар хурлын танхимд.
✅Та бүхэн дараагийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дараах утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
Аялал жуулчлалын хөгжлийн төв – 77777001
Монголын Аялал Жуулчлалын Холбоо – 70007820
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ