Татварын 34 үйлчилгээ E-MONGOLIA-д байршжээ

Монгол Улсын Засгийн газрын цахим засаглал бодлогын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж, төрийн бүх үйлчилээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэхээр зорьж байгаа билээ.

Дээрх асуудлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, даргын зөвлөх С.Тэнгис, тус газрын мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл, систем нэгтгэлийн албаны дарга Л.Энхбат нар Татварын ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа.

Татварын ерөнхий газрын зүгээс татварын албаны цахим системийн талаар танилцуулга хийсэн юм. Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээний нэг цонх болох E-MONGOLIA-д одоогоор татварын 34 үйлчилгээ байршаад байгаа талаар мэдээлэл солилцов.

Цаашид талууд иргэдэд төрд байгаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллахаар болов.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ