Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Түүнийг МУИС-аас хөө!
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг танихгүй охины толгой дээр халуун кофе асгачихаад гэмшихгүй байгаа эмэгтэйн талаар сэтгэгдлээ цахим хуудсандаа илэрхийлжээ. 
Тэрээр: Би МУИС-ийн Хуульд сурдаг. Сургуулиа, багш нараа хүндэлж сайн сурах гэж хичээж явна. Гэтэл хүний толгой дээр халуун кофе асгачихаад юун сүртэй юм гээд бүжиглээд байгаа охин манай сургуулийн 5-р дамжаа гэдгийг сонсоод урам хугарав. Хичээлдээ очмооргүй санагдав?, Түүнийг МУИС-аас хөө!
Манай сургуулийн зарим оюутнууд тэр оюутанг хөөлгөх гээд нэгдээд гарын үсэг зурж байгаа юм байна. Би энд нэгдээд үзэл бодлоо хүргэе. Хөө, явуул, холдуул, ийм хуульч хэрэггүй.
Тэр хохирогч охин тултал заргалдаарай, хэрэг гарвал холбогдоорой, заавал хариуцлагыг нь үүрүүлээрэй. Хүн алдаж болно, харин алдаагаа ухамсарлах оюун санаатай, хүнлэг байх ёстой юм ?
Үргэлжлүүлээд бусдыг заналхийлээд байна, энэ араатны үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй!!! гэжээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ