Коронавируст халдварын 323 шинэ тохиолдол батлагджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 323 шинэ тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 169 нь Улаанбаатарт, 154 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 19 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин дөрвөн аймагт халдварын тохиолдлын тоо бүртгэгдээгүй аж.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2100 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 6602 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2104 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 533, хүндэвтэр 1374, хүнд 169, нэн хүнд оноштой  28 хүн байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ