Sobat Miskin Official хэмээх YouTube сувгийг хөтөлдөг Индонезийн влоггер залуу 2 цаг 20 минутын турш юу ч хийлгүй, компьютерийн дэлгэц ширтэж суугаа бичлэгээ оруулсан нь сошиал ертөнцийн ярианы сэдэв болж байна.
Үзэгчид нь түүнээс арай илүү үр өгөөжтэй, ‘боловсролын’ контент хийхийг хүссэн бөгөөд үр дүнд нь тэрбээр ийм бичлэгийн санааг олсон гэнэ. Сонирхолтой нь энэ бичлэгийг YouTube-т 3.8 сая хүн үзээд байна.
Гурван цагийн турш чив чимээгүй, юу ч хийхгүй суусан өөр нэг влоггерын бичлэгийг 377 мянган хүн үзжээ.