НИЙСЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ҮНДСЭН БАГШ
Үндсэн үүрэг:
- Төвийн батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу сургалтад бэлтгэх, сургалт удирдан явуулах;
- Танхимын сургалтын үед өмнөх болон дараах тест, үнэлгээний гүйцэтгэлийг хариуцах;
- Сургалтын үйл явц, гүйцэтгэлийн тайлан гаргах;
- Сургалтын орчин, материал, шаардлагатай тоног төхөөрөмжийг сургалт хариуцсан ажилтантай хамтран бэлтгэх;
- Төвөөс зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
- Гэрээт багш нарыг удирдлага, арга зүйгээр хангах;
- Сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулгыг хянах, сайжруулах, редактор хийх;
- Насанд хүрэгчдэд зориулсан суралцагч төвтэй арга барилыг ашиглаж сургалтыг чанартай хүргэх.
Тавигдах шаардлага:
- Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
- Их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Багшлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
- Сургалтыг үр дүнтэй, эерэг удирдан чиглүүлэх чадвартай
- Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй
- Идэвх санаачилгатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
- Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
- Насанд хүрэгчдэд багшилж байсан туршлагатай бол давуу тал болно.
Шалгаруулж авах хүний тоо: 2 хүн
Уг ажлын байрыг сонирхсон хувь хүн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө ariunaa.b@trc-ulaanbaatar.edu.mn хаягаар материалаа илгээнэ үү. Холбоо барих утасны дугаар: 7011-9900, 99132786
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Багшлах эрхийн үнэмлэх (байхгүй бол шаардлагагүй)
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шат буюу анкетын шалгаруулалтад тэнцсэн хувь хүнтэй холбогдохыг анхаарна уу.
НИЙСЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ