“ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ
/2022.02.23-2022.02.24/
Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хөвсгөл аймгийн ЗДТГ
Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувь, манай улсын бүх нууруудын усны нөөцийн 63.4 хувийг дангаараа эзэлдэг Хөвсгөл нуур нь дэлхийн хамгийн гүн цэнгэг устай, нэн эртний нууруудын нэг юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Хөвсгөл нуур нь мөнх цэвдгээр хүрээлэгдсэн дэлхийн цорын ганц нуур юм. Мөн өвөрмөц тогтоц, байгалийн үзэсгэлэн, биологийн ховор төрөл зүйл, унаган төрхөөр нь хадгалж ирсэн уламжлал хийгээд соёл, үндэстэн ястны өлгий нутаг билээ.
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “ДОР БҮРНЭЭ НЭГИЙГ БОДОХ ЦАГ БОЛСОН” ГЭВ
Зөвхөн амьтан ургамал, жигүүртэн шувуудаар нь авч үзэхэд 68 зүйлийн хөхтөн амьтан, 17 баг, 44 овог, 132 шувуу төрөл зүйлтэй.
Үүнд Монголын “Улаан ном”-д орсон, устаж үгүй болоход нэн ойрхон амьтан ургамал ч багтана.
Гэвч Монгол Улсын аялал жуулчлалын томоохон чиглэл болсон Хөвсгөл нуурын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйл нь нуурыг түшиглэсэн дотоодын болон гадаадын аялал жуулчлал юм.
Тухайлбал, жуулчдын тоо 2004 онд 7716 байсан бол даруй арав хоёр дахин нэмэгдэж 90000-д хүрчээ. Одоогоор нуур тойрсон 120 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 54 орчим аяллын завь ажиллаж байна. Аялал жуулчлалыг дэмжсэн дэд бүтэц, менежментийн үйл ажиллагаа үндсэндээ хангалтгүй байгаа тул нуурын экологи, экосистемд сөргөөр нөлөөлж буй гэж салбарын болон холбогдох яамд үзсэн.
Иймээс Хөвсгөл нуур орчмын бохирдол болон экосистемийг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, мөн аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах өөрчлөлт хийхээр “Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж байна.
“Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулга” нь
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах
Хөвсгөл нуурын тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх
Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал
Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа гэсэн үндсэн салбар хуралдаануудаар үргэлжилж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны шийдвэрт хүрэх юм.
Чуулганы үр дүнд:
Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын баазуудын байршлыг хатуу төлөвлөх, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын хяналтыг сайжруулах, цэвэр бохир ус, замын дэд бүтцийг системтэй төлөвлөж, улмаар Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж, унаган байгаль, цэнгэг усаа ирээдүй, үр хойчдоо өвлүүлэн үлдээх боломж бүрдэх юм.