Д.ПҮРЭВДАВАА : НИЙТИЙН ТЭЭВРИЙГ НИЙТЭЭР НЬ ҮНЭГҮЙ БОЛГОНО

Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ намууд нэгдэн орж буй.

Тус намуудаас нэр дэвшиж буй 45 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, 35 хүртэлх насны зургаа, 35-45 хүртэлх насны 26 нэр дэвшигч, 45-аас дээш насны 13 хүн нэр дэвшиж байна. Квотын хувьд эрэгтэй 34, эмэгтэй 11 нэр дэвшигч.

АН–ын нийслэлийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа:

Нийтийн тээвэр, баян ядуугийн ялгаанд анхаарлаа хандуулна. Жишээлбэл, олон улсын жишгээр нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно. Энэ бол түгжрэлийг бууруулах гарц. Аюулгүй байдалд анхаарч, технологийн үйлчилгээг ашиглаж Улаанбаатар хотыг хөгжүүлнэ. Энэ талаар АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа хэмээв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ